ШинэWindows Server
Байгууллагын серверийн хэрэгцээнд зориулсан Microsoft-ийн оператор систем — Core-based лицензлэлт, CAL, Standard/Datacenter сонголттой.
Бүтээгдэхүүний тухай
Байгууллагын сервер ажиллуулах Microsoft-ийн үйлдлийн систем.
Хэнд тохирох вэ?
IT ажилтан, байгууллага
Юунд ашиглах вэ?
- Файлын болон хэвлэх сервер
- Active Directory удирдах
- Виртуал машин ажиллуулах
Лицензийн мэдээлэл
- Лицензийн төрөл
- Насан туршийн
- Хүчинтэй хугацаа
- Байнгын
- Идэвхжүүлэх нөхцөл
- Суулгасны дараа бүтээгдэхүүний түлхүүрээ оруулна
- Үйлдлийн систем
- Windows
Худалдан авахаас өмнө
- Хэрэглэгч/төхөөрөмжийн нэвтрэх лиценз (CAL) тусад нь шаардлагатай байж болно.
Хүргэлт ба тусламж
- Төлбөр баталгаажсаны дараа лицензийн түлхүүр, суулгах заавар таны имэйлд илгээгдэнэ. Нөөц дууссан үед бид гараар хүргэнэ.
- Тусламж: 7676-9800, 90-305-105 (WhatsApp), Computer Mall B1-12.
Windows Server лиценз тооцох үндсэн зарчим
Windows Server лицензлэлт нь ихэвчлэн Core-based (CPU-ийн цөмөөр) ба CAL (Client Access License) зарчимд тулгуурладаг.
Core-based лицензлэлт
2016 оноос эхлэн Microsoft Windows Server-ийн лицензийг CPU-ийн цөмийн тоогоор тооцдог болсон.
- Бүх физик цөмийг лицензлэх шаардлагатай.
- Нэг серверт хамгийн багадаа 16 core лиценз (8 core × 2 CPU) авах ёстой.
- CPU бүрт хамгийн багадаа 8 core лиценз авна.
- 2 core pack эсвэл 16 core pack хэлбэрээр худалдаалагддаг.
Жишээ: Серверт 2 CPU, тус бүр 10 цөм = 20 core → 20 core лиценз хэрэгтэй.
Client Access License (CAL)
Server лицензээс гадна хэрэглэгч эсвэл төхөөрөмж серверт нэвтрэх эрхтэй байх ёстой.
- User CAL: нэг хэрэглэгч олон төхөөрөмжөөс нэвтэрч болно.
- Device CAL: нэг төхөөрөмж олон хэрэглэгчийн хооронд хуваагдана.
Жишээ: 50 ажилтан, 30 компьютер → аль нь илүү эдийн засагтайгаас хамаарч User CAL эсвэл Device CAL сонгоно.
Хувилбаруудаар ялгаа
- Windows Server Standard: Бүх цөмийг лицензлэсний дараа 2 VM эрхтэй. Илүү VM ажиллуулах бол дахин лиценз авах ёстой.
- Windows Server Datacenter: Бүх цөмийг лицензлэсний дараа үл хязгаар VM ажиллуулах эрхтэй.
- Windows Server Essentials: Жижиг байгууллагад (25 хэрэглэгч, 50 төхөөрөмж хүртэл) тусгай, CAL шаардахгүй.
Нэмэлт лиценз
- RDS CAL (Remote Desktop Services): алсын холболт хийх хэрэглэгчдэд тусгай эрх.
- External Connector License: байгууллагын дотоод бус хэрэглэгчид (гадаад хэрэглэгчид) серверт холбогдох эрх.
Дүгнэлт
Windows Server лиценз нь core + CAL гэсэн хосолсон зарчим дээр тулгуурладаг.
- Core лиценз → CPU-ийн бүх цөмийг лицензлэх ёстой.
- CAL лиценз → хэрэглэгч эсвэл төхөөрөмж бүрт сервер ашиглах эрх олгодог.
- Standard vs Datacenter → VM тоогоор ялгаатай.
- Essentials → жижиг байгууллагад зориулж CAL шаардахгүй.
Лиценз тооцоолуур (Core + CAL)
Серверийнхээ процессор, цөм болон хэрэглэгчийн тоог оруулбал шаардагдах core лиценз, CAL болон нийт үнийг автоматаар тооцно.
Тооцооллын үр дүн
- Физик цөмийн тоо
- 16 core
- Лицензлэх ёстой цөм (доод хэмжээ)
- 16 core
- VM-д шаардлагатай давхар лиценз
- 1 удаа
- Нийт лицензлэх цөм
- 16 core
- 2-core багцын тоо
- 8 багц
Тооцоолол нь Microsoft-ын core-based лицензлэлтийн дүрэм дээр суурилсан урьдчилсан дүн юм. Эцсийн үнийг баталгаажуулахын тулд бидэнтэй холбогдоно уу.
Хэрэглэгчийн үнэлгээ
Холбоотой бүтээгдэхүүн
ШинэWindows 10 Pro ба Windows 11 Pro
Windows 10 Pro болон Windows 11 Pro үйлдлийн системийн лиценз.
ШинэParallels Desktop
Mac дээр Windows, Linux-ийг дахин ачаалалгүйгээр зэрэг ажиллуулах программ.